Tuesday, March 15, 2011

Аялалын төрөлүүд:

  Таньд санал болгож буй аялалын төрлүүд:

  •  Хөвсгөлийн онгон зэрлэг байгалиар морин аялал хийх    
  •  Явган аялал 
  • Үхэр тэрэгний аялал
  • Усан аялал  
  •  Авто аялал 
  • Цэцэг, амьтан үзэж сонирхох, судлах аялал
  • Байгаль хамгаалах үйлсд оролцох
  • Нүүдэлчин айлд зочлох/ зан заншилтай танилцах/ 
  • Хөвсгөл нуурын толь шиг тунгалаг мөсөн дээр зохиогддог мөсний баярыг үзэн морин чаргаар зугаалах                        
  • Тайгын жинхэнэ цаатан айлд зочлох 
  • Шашин бөө мөргөлийн аялал 
  •   Хөвсгөл нуурын Сомоон сарьдаг \Хүслийн хад\-нд  хүндэтгэл үзүүлэх мөргөх аялал
























Та аль ч аялалаар явсан таньтай хамт орон нутгийн Эко хөтөч явах болно.
Эко хөтөчтэй явсанаар та тухайн орон нутгийн байгалийн өвөрмөц тогтоц, ан амьтан, ургамал, түүнчлэн нутгийн зон олонтой илүү ойр, тэдний аж байдлын талаар илүү ихийг мэдэх боломжтой.

Saturday, January 15, 2011

"Ар Давхар хойг эко" жуулчны бааз


Монголын   “Ар Давхар хойг ЭКО” жуулчны загвар  бааз нь  улсын тусгай хамгаалалттай  Хөвсгөл нуурын Байгалийн Цогцолборт газрын  байгалийн  үзэсгэлэнт төрөл бүрийн амьтан,  ургамал цэцэгсээр  бүрхэгдсэн  Хөвсгөл нуурын  зүүн эргийн луу түрж орсон өвөрмөц тогтоцтой   хамгийн  үзэсгэлэнт Ардавхар  хойг дээр  оршдог  онцлогтой. Манай бааз нь анх 2008 онд байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
Эргэн тойрон ямар ч бааз, хүнгүй тайван орчин- Тєв суурин болон авто замаас зайтай тул чимээ шуугиангvй. Мєн эргэн тойронд 10км-с дотогш єєр жуулчны бааз байхгvй.
Yзэсгэлэнт байгаль
ан амьтанЭнд хүдэр, буга, тарвага, үнэг, хэрэм, чандага,  бор гөрөөс, чоно, жамъянмядаг, яргуй, сурнагийн ягаан цэцэг  зэрэг төрөл бүрийн цэцэгс алаглана.  Манай бааз энэ цэцэгсийн дунд байрладаг. та цэвэр агаарт амарч алжаалаа тайлахын хамтаар Монголын улаан номонд орсон нэн ховор хүдэр Баданга хүдэр /Moschus Moschiferus, Халиун буга - Cervuse elaphus, Монгол тарвага- /Marmota Sibirica Radde, 1862/, харахаас гадна оройн нар vзэсгэлэнтэйгээр жаргахыг, мєн шєнийн тэнгэрт гялалзах оддын  сайхныг харах боломжтой.

 үзэсгэлэнт Сомоо Сарьдаг /Хүслийн хад/

Малчин айл – Баазын
ойролцоох нутгийн малчин айлд зочлон єєрийн гэртээ байгаа юм шиг тухлан сууж, тєрєл бvрийн цагаа идээ амтлахаас гадна морь  унаж vзэх болон єєрсдийн хvсэлтээр аялалд оролцох боломжтой
Байрлал –.Улаанбаатар хотоос 810км, Мөрөн хотоос 125км Хатгал тосгоноос

  • Зуны улиралд: машинаар хүрэлцэн очиход 20км- 1цаг,усан онгоцоор очиход 8км зайтай-30минут
  • Өвлийн улиралд: Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр Хатгалаас манай  баазруу  машинаар хүрэлцэн очиход  10 минут  зарцуулах болно

 
Эргэн тойрон цэцэгсээр хүрээлэгдсэн:
Хүчин чадал:
30-40 хүн хүлээн авна.
Сургалт семенар хийх   боломжтой
Тохилог бие засах газартай  
Тохилог халуун ус саунтай- Саунд орохдоо саван болон химийн бодис хэрэглэхгүй нуур руу үсэрч орох зориулалттай 
                                                         30-40 хүн хүлээн авах хүчин чадал бүхий заалтай.


Та  манайд  ирснээрээ  сэтгэл хангалуун баяр  баясгалантай байж 
насан туршийн мартагдашгүй дурсамжтай үлдэх  болно. :)